Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

160 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Баясгалан болон Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Нацагдорж нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ижил агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ. Үүнд: “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд гэрчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.”, 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.”, 3 дахь хэсэгт “Гэрч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ.”, 4 дэх хэсэгт “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.”, 6 дахь хэсэгт “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.”, 8 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө.” гэж тус тус хуульчлан заажээ. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд яллагдагч гэж хэн болохыг хуульчлан заасан байх бөгөөд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ.” гэж заажээ. Энэ хуулийн II хэсэг буюу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, оролцогч” гэсэн хэсэгт сэжигтэн гэсэн ойлголт байхгүй бөгөөд хууль сурталчлах, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжсэн байдлыг үзвэл гэрчээс шууд яллагдагч болж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж байна. Гэрч нь тухайн хэрэгт биечлэн шууд ба шууд бусаар оролцоогүй, хувийн ашиг сонирхолгүй байх бөгөөд тухайн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд дуудсан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5