Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

25 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Цэрэнбадам Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна гээд хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ ...” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэжээ. Хууль тогтоогч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэсэн (цаашид “Батлагдсан цаг хугацааны хязгаарлалт” гэх) заалтыг оруулж, Үндсэн хуулийн хяналтыг батлагдсан цаг хугацаагаар хязгаарласан нь Үндсэн хуульд нийцэхгүй, зөрчсөн ердийн хууль, хуульчилсан акт нийгэмд хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна. Хууль зүйн үндэсний хүрээлэн, Улсын Их Хурлын Тамгын газраас авсан мэдээллээр 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдан, хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Үндсэн хууль батлагдахаас өмнө БНМАУ-ын Их хурал болон БНМАУ-ын Бага Хурлаар батлагдсан 8 хууль, соёрхон баталсан буюу нэгдэн орсон 65 олон улсын гэрээ өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн агуулгаар эдгээр хуулиуд болон соёрхон баталсан буюу нэгдэн орсон Олон улсын гэрээнүүд нь Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх учиртай бөгөөд Үндсэн хуульд нийцсэн эсэхэд Үндсэн хуулийн цэц хяналт тавих бүрэн боломжтой байх ёстой. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй.” гэж заасан бөгөөд дээрх соёрхон баталсан буюу нэгдэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5