Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

85 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хурлын тогтоолын үзэл баримтлалыг батлаагүй байхад Улсын Их Хурал тогтоолын төслийг 2014 оны 10 дугаар сард хэлэлцэн баталж, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн байна. 2.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу батлагдаагүй, боловсруулалтын шаардлага хангаагүй үзэл баримтлалыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсгийг зөрчиж байна. Зүй нь хуулийн энэ заалтын дагуу өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хууль санаачлагч Засгийн газарт буцаах ёстой байжээ. Үүнээс үзэхэд 2014 онд Улсын Их Хурлаас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг Улсын Их Хурал батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн болохыг хянан шийдвэрлэнэ үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй талаар дараахь үндэслэлүүдийг гаргаж байна. Үүнд: 1.Монгол Улсын Засгийн газар 2014 оны 6 дугаар сарын 03ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газраас уг тогтоолын төслийг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх эсэх асуудлыг 2014 оны 6 дугаар сарын 24ний өдөр хийж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5