Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

99 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тодорхой үе шатанд хүний эрхийн зохистой хязгаарлалт тогтооход чиглэсэн зохицуулалт юм.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Нэр бүхий иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;” гэснийг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж өөрчилсөн боловч мөн хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч ... дахин гэмт хэрэг үйлдэхгүй ... байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.”, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ...-г дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ... хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.”, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагч, жирэмсэн яллагдагчид ... дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэсэн маргаан бүхий заалтуудыг хэвээр үлдээсэн байна. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан “дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэг үйлдсэн бол” гэсэн ойлголтыг гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор таслан сэргийлэх тодорхой төрлийн арга хэмжээг авах үндэслэл болгон хуульчилжээ. Дээрх заалтуудад тусгасан “гэмт хэрэг үйлдэх” гэсэн ойлголт нь аливаа этгээдийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосонтой адил утга агуулгыг илэрхийлэхгүй байх бөгөөд энэ нь гэм буруугийн асуудалтай холбоогүй байдлаар, монгол хэлний үйлдэхүйн ерөнхий утгыг илэрхийлэн хуульчилсан гэж үзэхээр байна. Тиймээс “дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, дахин гэмт хэрэг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5