175 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага мөн.” гэж заасан байдаг. Гадаадын зарим улс оронд ч мөн сонгуулийн хуулиудад манай улсын хуулийн зохицуулалттай ижил төрлийн зохицуулалт байна. Тухайлбал, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын гишүүний сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа”-г хуульчлахдаа нэр дэвшигчтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэх, таслан сэргийлэх арга хэмжээ авах болон захиргааны хариуцлага хүлээлгэхээр бол Сонгуулийн төв байгууллагад нь заавал мэдэгдэхээр заасан. Литва Улсын Сеймын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд “парламентын сонгуульд нэр дэвшигчийн халдашгүй байдал”-ыг хуульчилсан бөгөөд ингэхдээ 49.1 дэх хэсэгт “Сонгуулийн төв хорооны зөвшөөрөлгүйгээр сонгуулийн компанит ажлаас шинээр сонгогдсон Сеймын анхдугаар чуулган хүртэлх хугацаанд нэр дэвшигчийг баривчлах болон аливаа хэлбэрээр эрх чөлөөг нь хязгаарлах, түүнчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж үл болно.” гэж заасан. Гүрж Улсын Сонгуулийн хуулийн 122 дугаар зүйлд “парламентын гишүүнд нэр дэвшигчийн халдашгүй байдал” гэсэн зохицуулалтыг хуульчилсан бөгөөд Сонгуулийн төв хорооны зөвшөөрлөөр нэр дэвшигчид таслан сэргийлэх арга хэмжээ авахаар зохицуулсан байна. Үүнтэй ижил төстэй зохицуулалттай улс орон цөөнгүй бий. Иймд Улсын Их Хурал энэхүү үзэл баримтлалаар 2011 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, түүнчлэн захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.” гэж; 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан сонгуулийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр дараах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй:” гээд 76.2.1 дэх заалтад “эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5