Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

52 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэрүүдэд заасан байдаг. Венецийн комиссын 2010 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан зарчмын сонгуульд оролцохтой холбогдох хэсгийн 142 дахь хэсэгт улс төрийн нам сонгуульд оролцох боломжид тодорхой шаардлагыг хангасан байж болох тухай заасан байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэг нь улс төрийн намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх хугацааг зөвхөн сонгуульд оролцохоор бүртгүүлэх хүрээнд тавьж буй шаардлага юм. Төрийн үйл хэргийг удирдахад оролцох, төрийн бодлогыг тодорхойлох ажилд оролцохоор сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх нь гэнэтийн, тохиолдлын зүйл байх нь зохимжгүй бөгөөд бодлого, үзэл баримтлалаа тодорхойлоогүй улс төрийн намыг төрийн сонгуульд оролцуулах нь өөрөө сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй гэж үздэг. Хуульд заасны дагуу сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулсан байх хуулийн хугацаа нь тухайн сонгуулийн жилийн 3 дугаар сарын 25-ны өдөр байхаар хуульд заасан. Ийнхүү хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, төсвийн тусгай шаардлагад нийцэх бодлого тодорхойлох үйл явц нь тодорхой цаг хугацааг шаардах ажил юм. Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй байхаар заасан хуулийн заалт нь улс төрийн намыг бодлого хөтөлбөрөө тодорхойлоход хариуцлагажуулахад чиглэсэн бөгөөд улс төрийн нам нь сонгууль товлон зарлах хугацаанаас өмнө албан ёсоор байгуулагдсан байх шаардлагыг тус хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг нэр дэвшүүлэх шаардлагатай хамт тусгаж өгчээ. Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан бөгөөд энэ нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5