Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

73 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэсэн үндэслэлийг гаргаж байсан бөгөөд хэрэв Улсын дээд шүүх 2008 оны 16 дугаар тогтоолдоо “Ялгүй байх” гэсэн тайлбартаа ялгүйд тооцох гэсэн агуулгыг багтаасан бол зөрчил гэж үзэхгүй байхаар ойлгогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл тодорхой хугацааны дараа ялгүйд тооцон дахин сонгуульд оролцож болох нөхцөл нь Үндсэн хуулийн зөрчил биш гэж үзвэл тодорхой гэмт хэргийн тухайд ч ийм хязгаарлалт тогтоох нь Үндсэн хуулийн зөрчил биш юм. 2. Монгол Улс 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон бөгөөд 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хурлаас соёрхон баталсан. Тус конвенцийн зорилго нь авлигын эсрэг үр ашигтай бөгөөд үр дүнтэйгээр урьдчилан сэргийлж, тэмцэх арга хэмжээг хөхиүлэн дэмжиж, бэхжүүлэх гэж заасан байдаг бөгөөд конвенцийн 7 дугаар зүйлд “Оролцогч улс бүр нийтийн албан тушаалд нэр дэвших, сонгох шалгуурыг тогтоох зорилгоор хууль тогтоох болон захиргааны зохих арга хэмжээг энэхүү конвенцийн зорилт болон дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн авах асуудлыг мөн авч үзнэ.” гэж заасан байдаг. Конвенцид оролцогч улсууд авлига нь нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохиролтой, бусад гэмт хэрэг, тухайлбал зохион байгуулалттай гэмт хэрэг, мөнгө угаах зэрэг эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой, улсын нөөц баялгийн тодорхой хэсгийг бүрдүүлэхүйц их хэмжээний хөрөнгөтэй холбоотой байдаг бөгөөд энэ нь тухайн улсын улс төрийн тогтвортой байдал, тогтвортой хөгжилд заналхийлж байдгаас гадна үндэсний хүрээнээс хальж бүх улс, эдийн засагт нөлөөлөхүйц үндэстэн дамнасан үзэгдэл болсноор түүнээс урьдчилан сэргийлж, хянахад олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй чухал болохыг тодорхойлж хүлээн зөвшөөрсөн байдаг. “Авилгалтай тэмцэхийн тулд оролцогч улс бүр эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн төрийн албан тушаалтныхаа шударга, үнэнч, хариуцлагатай байх явдлыг харгалзан үзэж, дэмжинэ.” гэсний дагуу уг конвенцид нэгдэн орсон улсын хувьд Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлагад Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх гэсэн зохицуулалтыг оруулсан бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5