120 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...” гэж заасны дагуу иргэн бүр ямар ч төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгч гомдлыг хянаж үзээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны товыг тогтооно.”, 5 дахь хэсэгт “Шүүгч дараахь үндэслэл тогтоогдвол гомдол, эсэргүүцлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргана:” гэж заасан нь дээр дурдсан үндсэн эрхэд хязгаарлалт бий болгосон байна. Мөн Улсын дээд шүүхэд хяналтын гомдол гаргаж, тус шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хэргээ шийдвэрлүүлэх хууль зүйн боломжийг хааснаараа зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн Үндсэн хуульд заасан гомдол гаргах эрх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.”, 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт “Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.” гэж зааснаар иргэний хэрэгт хяналтын журмаар гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тогтоосон байдаг. Мөн түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.”, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хэргийг хяналтын журмаар Улсын дээд шүүх таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.” гэж зааснаар захиргааны хэрэгт хяналтын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5