Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

162 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт: “1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. ...” гэж заасан бөгөөд 2017 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлээр энэхүү эрхийг Үндсэн хуульд тусгасан агуулгаар нь гэрчид олгосон зохицуулалт болсон юм. Тодруулбал, гэрч хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй хэдий ч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэрэв өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг гэрчид олгосон буюу гэрчийг хамгаалах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан юм. Өөрөөр хэлбэл, өмнө үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг тусгаагүйгээс үүдэн олон сөрөг үр, дагавар гарч байсныг засан сайжруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн эрхийг хамгаалах асуудлыг баталгаажуулсан зохицуулалт болсон юм. Мэдээлэл гаргагч нь Монгол Улсын нэгдэн орсон гэрээг буюу Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын заалтыг дурдсан байна. Тус баримт бичгийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн (e)- д “өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах, эсрэг гэрчтэй адил нөхцөлөөр өөрийн өмнөөс гэрч оролцуулах болон шалгуулах;”, (g)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй;” байх гэж заасан бөгөөд оролцогч улсууд тус тусын хууль тогтоомжоор уг эрхийг баталгаажуулах үүрэгтэй. Энэ ч үүднээс Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд уг эрхийг баталгаажуулах зохицуулалтыг бүрэн хэмжээгээр тусгаж гэрч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэрчийн өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч байна гэж үзвэл өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй байхаар хуульчилсан юм. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5