22 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэц зөвхөн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомжийн маргааныг хянан шийдвэрлэнэ, үүнээс өмнө гарсан хууль тогтоомж /хууль, тогтоол, олон улсын гэрээ/-ийг хянан шийдвэрлэхгүй гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэж заасанд үл нийцэж байна. Учир нь Монгол Улсад хүчин төгөлдөр аливаа хууль тогтоомж нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа дээд хүчин чадалтай Үндсэн хуульд нийцсэн байх шаардлагыг Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасан. Ардын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль буюу БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг мөн баталсан байдаг. Уг хуулийн Есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэхүү хавсралт хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй.” гэж зааж өгсөн. Хавсралт хуулиар Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөх, Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцох, хууль тогтоомжийг 1996 онд багтаан хийж дуусгах гэх мэт шилжилтийн үеийн харилцааг зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 1996 онд багтаан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагууд хууль тогтоомжийг шинэчлэх, тодруулбал хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гарсан хууль тогтоомж нь Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл хэвээр үлдээх, гүйцэтгэх мэдлийн хүрээнд 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гарсан хууль тогтоомж Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл уг хуулийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Хавсралт хууль олгосон. Харин хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуульд нийцсэн гэж үзсэн боловч, шүүх эрх мэдэл буюу Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5