100 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэг үйлдсэн бол” гэсэн үндэслэлээр тодорхой төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдүүдийг шалгагдаж буй гэмт хэрэгтээ болон мөн өөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхгүй бөгөөд уг заалтуудыг практикт одоо шалгагдаж буй хэргээсээ гадна “цаашид өөр гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, эсхүл өөр гэмт хэрэг үйлдсэн бол” гэсэн утгаар ойлгон хэрэглэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь агуулгын хувьд гэм буруугүйн зарчим, түүнийг бэхжүүлсэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор таслан сэргийлэх арга хэмжээг авах нь олон улсад нийтлэг байдлаар хэрэглэгддэг тул эрх бүхий субъектээс хуулийг дээр дурдсанаар нэг мөр ойлгон хэрэглэж байгаа боловч хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтын холбогдох нэр томьёог аливаа хоёрдмол утгагүйгээр тодорхой, боловсронгуй болгох шаардлага байгааг дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.”, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5