Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

123 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 зүйлийн 1 дэх хэсэгт шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор эсэргүүцэл гаргаж болохоор буюу хяналтын шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудлыг тодорхой зааж, 2 дахь хэсгээр гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг, 6 дахь хэсгээр гомдол, эсэргүүцэлд тусгах зүйлийг тодорхой зааж өгсөн. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлээр хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг нь мэдээлэл гаргагчдын мэдээлэлд дурдсанчлан иргэний давж заалдах эрхэд халдсан бус гагцхүү хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэл нь хуульд заасан шаардлага, үндэслэлийг бүрэн хангаж байгаа эсэхийг шүүгч хянасны үндсэн дээр тодорхой шийдвэр гаргах, уг шийдвэрт оролцогч, прокурор гомдол, эсэргүүцэл гаргахтай холбогдсон харилцааг зохицуулсан. Шүүгчийн гаргасан энэхүү шийдвэр нь тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт үнэлэлт, дүгнэлт өгч байгаа бус зөвхөн бичиг баримтын болон хуульд заасан тодорхой шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлж байгаа шийдвэр юм. Өөрөөр хэлбэл, гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа хэтэрсэн эсэх, гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй этгээд гаргасан эсэх, хяналтын шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал мөн эсэх, гомдол, эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл, нотолгоог бүрэн тусгасан эсэх гэх зэргийг шалгасан шийдвэр гэсэн үг. Хэргийн оролцогч болон прокурорт давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар гомдол гаргах эрх нь хуулиараа нээлттэй хэвээр байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгч гомдлыг хянаж үзээд, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх, 40.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл 40.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5