75 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дашрамд дурдахад Монгол Улсын хэмжээнд 2017-2019 онд Эрүүгийн хууль /2002 он/-ийн 28 дугаар бүлэг Албан тушаалын гэмт хэрэг, Эрүүгийн хууль /2015 он/-ийн шинэчилсэн найруулгын 22 дугаар бүлэг Авлигын гэмт хэрэгт 606 хүнд холбогдох 204 хэргийг хүлээн авснаас 93 гэмт хэрэгт холбогдсон 200 хүнд ял шийтгэл оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Мөн түүнчлэн ял шийтгүүлэгчдийн боловсрол, насны байдал нь сүүлийн 3 жилийн байдлаар нийт ял шийтгүүлсэн хүмүүсээс 138 буюу 81.2 хувь нь дээд, 6 буюу 3.4 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн дунд, 16 буюу 9.4 хувь нь бүрэн дунд, 7 буюу 4.1 хувь нь суурь, 3 буюу 1.8 хувь нь бага боловсролтой хүмүүс, 2016-2018 оны бүтэн жилийн байдлаар насны бүлгээр авч үзвэл 14-15 насны ял шийтгүүлэгчдийн тоо 0.3 хувийг, 16-17 насны ял шийтгүүлэгчдийн тоо 2.2 хувийг, 18-29 насны ял шийтгүүлэгчдийн тоо 64.9 хувийг, 30-34 насны ял шийтгүүлэгчдийн тоо 22.4 хувийг, 35-аас дээш насны ял шийтгүүлэгчдийн тоо 10.3 хувийг тус тус эзэлж байна.” гэсэн байна. Долоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулсан “Авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн талаарх судалгааны танилцуулга”-д Эрүүгийн хуулийн холбогдох бүлэгт тусгасан гэмт хэрэгт 2015-2019 онд анхан шатны шүүхээр гэм буруутай болох нь тогтоогдож ял шийтгүүлсэн хүний тоо өсөх хандлагатай байна, тодруулбал, 2015 онд 36, 2016 онд 31, 2017 - 53, 2018 - 46, 2019 - 108 байна. Найм. “Транспэрэнси Интернэшнл-Монгол” байгууллагаас Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар албан бичигт: “Манай байгууллагын боловсруулан гаргадаг Авлигын төсөөллийн индексийг тэргүүлэгч улсуудын жишгээс харахад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн сонгуульд нэр дэвших эрхийг улс өөрийн эрх зүйн орчинд тохируулж зохицуулдаг байна. Энэ нь “Авилгалын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц”-ын 7 дугаар зүйлийн 2-т “Төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох шалгуурыг тогтоох зорилгоор оролцогч улс бүр энэхүү конвенцийн зорилт болон дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн хууль тогтоох болон захиргааны зохих арга хэмжээг авах асуудлыг мөн авч үзнэ” гэж заасны хүрээнд байна. Авлигын төсөөллийн индексийг тэргүүлэгч зарим улсын жишгээс дурдахад:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5