Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

121 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл журмаар гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тус тус тодорхойлсон байдаг. Дээрхээс харвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь эрүүгийн хэрэгт хяналтын журмаар гомдол гаргасан ч түүнийг шударгаар хамтын зарчмаар шийдвэрлэхгүй, Улсын дээд шүүхийн шүүгч дангаараа шийдвэрлэхээр болж байна. Гэтэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хүрээнд Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр маргаанаа хянан шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлнэ гэдэг нь Монгол Улсын Үндсэн хууль болон Олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэх, хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлсэн байхыг ойлгоно. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад тусгагдсан үндсэн эрхэд хязгаарлалт бий болгосон бөгөөд төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргээ зөрчсөн явдал болсон байна. 2.Монгол Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрийг гомдол, эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна.” гэж өөрчлөн найруулсан. Энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5