194 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл замаар зохицуулдаг. Тухайлбал, иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, гомдол гаргах эрх, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах, тэдний гаргасан алдаа, дутагдлыг буруутгагдаж буй хүн, хуулийн этгээдэд ашигтай шийдвэрлэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ямар ч ажиллагаа явуулж болохгүй гэх мэт олон зохицуулалтыг дурдаж болно. Хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэх, яллах, гэм буруутайд тооцон шийтгэх ажиллагааг зөвхөн хуульд заасан хугацаагаар хязгаарладаг. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг хуулиар хязгаарлаж байгаа нь дараах нийтлэг зарчимтай нийцдэг. Үүнд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан нь төр хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэнд буруутган шалгах хугацааг хууль тогтоомжоор дамжуулан тогтоон илэрхийлж байгаа явдал. Энэхүү Эрүүгийн хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн онцлог, нийгмийн хор аюулын хэмжээ, шийтгэхээр заасан ялын төрөл, хугацаагаар ялгамжтай тогтоох ба зарим тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Ийнхүү хуульчилснаар төр дур зоргоор ажиллах, хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах явдлыг хуулиар хязгаарлаж байгаа явдал мөн. 2.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн онолын үндэслэл болон үйлчлэлийн шалгуурыг хэрхэн тодорхойлох тухай: Энэхүү дүгнэлтийг гаргахын тулд Монгол Улсад батлагдсан “... дагаж мөрдөх журмын тухай” 38 хуулийг судлав. Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хамруулаагүй. Эдгээр хуульд байх нийтлэг шинж “тухайн хуулийн тодорхой заалт хэрэгжиж эхлэх хугацаа заасан, хүчингүй болсон хуулийн заалтыг тогтоосон хугацаанд хэрхэн хэрэглэх, өмнө хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа, авсан бүртгэл, зөвшөөрлийг батлагдсан хуультай хэрхэн нийцүүлэх арга, ажиллагааг заасан” байна. 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус тус батлагдсан “Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-д зөвхөн Эрүүгийн хуультай холбоотой харилцааг зохицуулсан байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5