125 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны ирц хэзээ бүрэлдэж, хуралдах бэлтгэл нь хэзээ хангагдаж, хэрхэн хуралдахыг мэдэх боломжгүй харанхуй, хий хүлээлтийн байдалтайгаар иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхол тодорхойгүй хугацаагаар зөрчигдсөөр байх байдлыг засаж, иргэнийхээ эрхийг хамгаалсан зохицуулалт болсон. 3.Шүүхийн зорилго бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох юм. Ингэхдээ шударга, шуурхай, ил тод, хараат бус байх ёстой. Энэ ч үүднээс дээрх зохицуулалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд яг энэ агуулгаар хуульчилсан бөгөөд энэ зохицуулалт нь иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэж байгаа гэсэн эерэг үр дүн гарч байгаа төдийгүй шүүгч нар бичиг баримтын бүрдэл болон хуульд тодорхой заасан нөхцөлийг хэлэлцээд суух бус иргэний эрхийг хангах, баталгаажуулах үндсэн ажилдаа илүү цаг зарцуулах нөхцөл байдал нэмэгдсэн гэж үзэж байна. Эцэст нь хууль тогтоогч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн хуулиар Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхэд огтоос халдаагүй буюу хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудалтай холбоотой журмыг илүү тодорхой, ойлгомжтой, иргэдэд чирэгдэлгүй болгож өөрчилсөн болно. Дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...” гэснийг, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэснийг, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “... Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэснийг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр уламжилж байна.” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5