72 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл цаана иргэд, олон нийт, улс орны язгуур эрх ашигт хор хохирол учруулж байдаг. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд уг хязгаарлалтыг хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн хүний эрхийн суурь зарчмыг хөндөөгүй болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:” гэж Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг заасан бөгөөд Улсын Их Хурал энэ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн зөрчил биш юм. Хууль тогтоогчид хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэх уг асуудлаар урьд өмнө нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч байсан эсэхийг нягтлан тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж, олон шат дарааллын дагуу хэлэлцэн баталдаг. Улсын Их Хурлаас 2005 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдэд “ялгүй байх” гэсэн шаардлага тавигдаж байсныг Үндсэн хуулийн цэц 2008 оны 06 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасныг Улсын Их Хурал хүлээж авсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах үндэслэл нь тухайн этгээдийг насанд хүрээгүй байхдаа болон болгоомжгүй, санамсаргүйгээр гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь үл харгалзан бүгдийг хамруулсан нь буруу байна гэж үзэн Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй гэж хууль тогтоогчид үзсэн байдаг. Түүнчлэн 2008 оны 06 дугаар дүгнэлтийн үндэслэх хэсгийн 2-т “Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж ... байна.”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5