Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

128 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухай “шүүгчийн захирамж” нэртэй эрхийн акт нь хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааг зохицуулсан, завсрын шинж чанартай нь холбоотой юм. Энэхүү зохицуулалт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, тогтоол гаргана.” гэсэн заалттай агуулгын хувьд ижил болохыг дурдах нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэх шалгуурт зөвхөн “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн”, эсхүл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэл хамаарах бөгөөд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шүүгчийн захирамжийг давж заалдах агуулга бүхий гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, хуульд заасан тодорхой шалгуураар үнэлж, эцэслэн шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжид гомдол гаргах эрх хязгаарлагдаагүй, хуулиар баталгаажсан болно.” гэсэн байна. Тав. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 106 дугаар тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Д.Баярсайхан дүгнэлтдээ: “1.Эрүүгийн процессын эрх зүйн шинжлэх ухаанд эрүүгийн хэргийг хяналтын журмаар хүлээн авч шийдвэрлэх Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг: а)Процедурын болон завсрын шийдвэр гаргах, б)Хэргийг эцэслэх буюу сүүлчийн шийдвэр гаргах гэж хоёр ангилалд ялган авч үздэг. Завсрын процесс гэдэг нь хяналтын журмаар гомдол эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргасныг хуульд заасан харьяаллын болон түүний шаардлагыг хангасан эсэхийг урьдчилан хянаж хэсэгчлэн томилсон бүрэлдэхүүн бүхий шүүгч нарын (3 шүүгч) хэлэлцүүлгээр оруулж, Улсын дээд шүүхийн чиглэлийн шүүгч нарын хуралдаанд оруулах эсэхийг шийдвэрлэнэ. Энэ нь хэргийг шийдэх процесс биш, зөвхөн тухайн гомдол, эсэргүүцлийг хуульд заасан харьяаллын дагуу гаргасан эсэхийг хянан тогтооход чиглэгдсэн үйл явц юм. Харин хэргийг эцэслэн шийдэх Улсын дээд шүүхийн хуралдаан болон түүнээс гарах шийдвэр нь Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5