Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

193 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Найм. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 138 дугаар тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон Хууль зүйн шинжлэх ухааны доктор Б.Батзориг дүгнэлтдээ: “1.Эрүүгийн эрх зүй дэх “хөөн хэлэлцэх хугацаа” хэмээх нэр томьёоны хүлээн зөвшөөрөгдсөн агуулга болон үндсэн зарчмыг нийтлэг байдлаар хэрхэн тодорхойлдог болох: БНМАУ-ын 1926, 1929 оны Шүүх цаазын бичигт “Ялыг үл хэлэлцэх”, 1934 оны Шүүх цаазын бичигт “Шүүх цаазын ёсоор хөөн байцааж үл болох шалтгаан”, 1942 оны Эрүүгийн хуульд “Хуулийн ёсоор хөөн шийтгэж үл болох шалтгаан” гэж тус тус хуульчлан томьёолж байсан. “Хөөн хэлэлцэх хугацаа” гэсэн томьёоллыг 1961 оны Эрүүгийн хуульд тусгаснаас хойш Эрүүгийн эрх зүйд ийнхүү нэрлэж хэвшсэн. Эдгээр хуульд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш “Эрүүгийн хууль”-д заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, эрүүгийн хариуцлагад татаж болохгүй, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй байх гэсэн утгаар тусгагджээ. Эрүүгийн болон Эрүүгийн процессын (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх) эрх зүй нь нэг талаас төр, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулдаг. Энэ утгаараа төр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор гүйцэтгэх алба, мөрдөн шалгах байгууллага, прокурор болон бусад төрийн байгууллагын хүн хүч, техник хэрэгслийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашигладаг. Энэ нь төрийн хууль сахиулах дэг журмыг тогтоохоос гадна эрх зөрчигдөн хохирсон хүн, хуулийн этгээдийг хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж буй үйл ажиллагааны илрэл. Нөгөө талаар төрд буй хүн хүч, техник хэрэгсэл, эрх мэдлийг хэн нэгэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан хязгааргүй ашиглах боломжийг хуулиар зохицуулдаг. Энэхүү зохицуулалтын нэг хэлбэр нь “хөөн хэлэлцэх хугацаа” юм. Хөөн хэлэлцэх хугацаа нь бүхий л төрлийн эрх зүйн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг. Эрүүгийн эрх зүй дэх хөөн хэлэлцэх хугацаа нь бусад эрх зүйн маргаанаас ялгаатай. Бусад эрх зүйн маргаан ихэвчлэн ижил тэгш эрхтэй талуудын хооронд үүсдэг бол эрүүгийн эрх зүйд төрийн хууль сахиулах байгууллага, прокурор, шүүх болон иргэн, хуулийн этгээд гэсэн харьцуулахад төвөгтэй хүч тэнцвэргүй талуудын хооронд үүсдэгээрээ онцлог. Монголын эрх зүйн тогтолцооны онцлогоос хамаарсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хаалттай явагдах, тэдгээрт тавих хяналт нь энэ ялгааг улам нэмэгдүүлдэг. Гэвч иргэн, төр хоёрын хооронд үүсэх харилцааг хуулиар нарийвчлан зохицуулах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5