Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

139 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гаргахаас зайлсхийх, гомдол гаргах тоо багасна. Үүний цаагуур хууль бус тендер шалгаруулалт дээд шатны байгууллага болон шүүхийн хяналтаас гарч, улам гаарах туйлын ноцтой үр дагавартай юм. Ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болох өөрсдийн эрх, ашиг сонирхлоо шударга шүүх, захиргааны байгууллагаар хамгаалуулах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх боломж алдагдаж байна. 5.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн тухайд: Аливаа гомдлыг гаргахад урьдчилсан байдлаар мөнгө байршуулах явдал нь улсын тэмдэгтийн хураамжийн шинж бөгөөд тендертэй холбоотой захиалагчийн шийдвэрт гомдол гаргахын өмнө урьдчилсан байдлаар мөнгө байршуулсны дараа шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж ... гэнэ.”, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Тэмдэгтийн хураамж төлөх үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа дараахь этгээд тэмдэгтийн хураамж төлөгч байна:” гэж заасан. Захиалагчийн шийдвэрт гомдол гаргах бол урьдчилсан байдлаар мөнгө байршуулах шаардлага тавьж буй нөхцөл нь улсын тэмдэгт байх нөхцөлийг бүрдүүлж буй тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тусгагдсан байх ёстой. Гэтэл байршуулах мөнгөн төлбөрийн талаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тусгагдаагүй. Түүнчлэн тендертэй холбоотой захиалагчийн шийдвэрт гомдол гаргах нь төрийн эрх бүхий байгууллагаас үйлчилгээ авч буй үйл ажиллагаа биш юм. Өөрөөр хэлбэл, шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж буй аливаа иргэн, хуулийн этгээд нь улсын тэмдэгтийн хураамжаас өөр ямар нэгэн төлбөр мөнгө, тендерийн баталгааг барьцаалах, баталгаа гаргах, улмаар гомдлоо үндэслэлтэй эсэхэд дэнчин тавих талаарх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд байхгүй билээ. Иймээс хууль тогтоогчийн зүгээс хуульд эдгээр хууль зөрчсөн заалтуудыг нэмж оруулснаар төрийн худалдан авах ажиллагаанд тендерт оролцогчийн эдийн засаг, хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргээ зөрчсөн байна. Иймд дээрх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг нь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5