176 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэг үүсгэх;”, 76.2.2 дахь заалтад “баривчлах;”, 76.2.3 дахь заалтад “албадан ирүүлэх;”, 76.2.4 дэх заалтад “цагдан хорих;”, 76.2.5 дахь заалтад “орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх.” гэж; улмаар 2019 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, 2020 онд баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгүүдэд тус зохицуулалтыг хэвээр хадгалан хуульчилсан. Энэ нь аль ч шатны сонгууль, тэр дундаа Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн компанит ажлын хугацаанд сонгогчидтой уулзах болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулах замаар сонгуулийн сурталчилгаагаа биечлэн явуулж сонгогдох эрхээ тэгш эдлэх, нөгөө талаас иргэд өөрсдийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон төлөөллийн байгууллагаа сонгож байгуулах үйл явцын үр дүнд зохиомлоор, зүй бусаар нөлөөлөхийг хааж, нэр дэвшигчдэд адил тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, улмаар Монгол төрийг эмхлэн байгуулах суурь үндсийг хамгаалах зорилготой зохицуулалт юм. Нөгөө талаас, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэ зохицуулалтын хууль зүйн үр дагавар нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн зарим нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа буюу гишүүний халдашгүй байдал нь хэвээр байхдаа сонгуульд нэр дэвшин оролцдог. Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.” гээд Үндсэн хуулийн энэ зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар хуульчлан тогтоохдоо уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:”, 9.1.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;”, 9.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, ...-ыг хориглоно.”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5