154 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5.2 дахь хэсэг тусгагдсан. Тиймээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэсгүй байна. Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагч иргэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг хоорондын зөрчилдөөнөөс үүдэн Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөхөд хүрснийг дурдсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг нь Улсын Их Хурлаар уг хуулийг хэлэлцүүлэх үед ажлын хэсгээс гарсан саналын дагуу тусгагдсан байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 30ны өдөр баталж, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс дагаж мөрдсөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.” гэж тус тус зааснаас үзэхэд орон нутгийн сонгуульд нэр дэвшигч иргэн нь тухайн сонгуулийн жилийн 4 дүгээр сарын эхний хагаст багтаж тухайн орон нутагтаа байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байхаар хуульчилжээ. Харин Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн Хуралд нэр дэвших хүсэлтэй иргэн дээрх хугацаанд тухайн орон нутагт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5