Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

76 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1. Авлигын төсөөллийн индексийн 1-т орсон Данийн Вант Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд “Ард түмэн Парламентын гишүүн байхад тохиромжгүй гэж үзэх хэргээр яллагдаж байгаагүй бол Парламентын сонгуульд санал өгөх эрхтэй хүн бүр Парламентын гишүүн болох эрхтэй байна.” гэж тусгасан. Мөн парламентын сонгуульд нэр дэвшихэд тохиромжтой эсэхийг Парламентын гишүүд шийдвэрлэдэг. Үндсэн хуулийн хүрээнд ял эдэлсэн гэмт хэрэгтэй хүний Парламентын сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлах боломжтой. Харин татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргээр өмнө нь гишүүний статусаа алдаж байсан иргэн ял эдэлж дууссаны дараа дахин сонгуульд нэр дэвшин Парламентын гишүүн болж байсан. 2. Авлигын төсөөллийн индексийн 3-т орсон Бүгд Найрамдах Финланд Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлд “сонгуульд санал өгөх эрхтэй бөгөөд асран хамгаалалтад байдаггүй хүн бүр Парламентын сонгуульд нэр дэвшиж болно” гэж заасан. Тус улс 1995 онд Эрүүгийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар хувь хүний сонгуульд нэр дэвших эрхийг хасдаггүй болсон байна. 3. Авлигын төсөөллийн индексийн 9-т орсон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2-т “18 нас хүрсэн иргэн бүр сонгуульд санал өгөх эрхтэй бөгөөд насанд хүрсэн иргэн бүр сонгогдох эрхтэй”, 3-т “Холбооны хуулиар дэлгэрэнгүй зохицуулалт тогтооно” гэж тус тус заасан. Холбооны сонгуулийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2.1-т “... сонгох эрхээ хасуулсан”, 2.2-т “улс төрийн болон нийтийн алба хашихад тохиромжгүй тухай шүүхийн шийдвэр гарсан бол” сонгуульд нэр дэвшихийг хориглодог байна. Герман Улсын Эрүүгийн хуулийн 45 зүйлийн 1-т “ноцтой гэмт хэргээр дор хаяж 1 жил хорих ял авсан бол 5 жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эсхүл сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулна” гэж заасан. Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн 108е-н 1-т зааснаар Бундестагийн гишүүн хахууль авсан тохиолдолд 5 хүртэлх жил хорих ял, 332 дугаар зүйлд зааснаар нийтийн албан тушаалтан, Европын нийтийн албан тушаалтан эсхүл нийтийн албанд тусгай үүрэг хүлээсэн албан хаагч хахууль авбал 6 сараас 5 жил хүртэлх хугацаанд хорих ял, шүүгч, Европын Холбооны шүүхийн гишүүн эсхүл арбитр хахууль авбал 10 хүртэлх жил тус тус хорих ялтай. Хорих ял дуусгавар болсон өдрөөс эхлэн сонгуульд нэр дэвших эрхийн хязгаарлалт тооцож эхэлдэг байна.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5