Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

183 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж заасан. Энэ ч үүднээс шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шүүх зөвхөн өөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүх дахин хянан үзэх эсэхээ шийдвэрлэдэг. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл” гэсэн 41.1 дүгээр зүйлд зааснаар шүүх урьд гаргасан шийдвэрээ дахин хянах эсэхээ өөрөө шийдвэрлэдэг. Энэ нь шүүхийн эрх мэдлийн нэг хэсэг юм. Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгах тухай шууд заасан байгаа нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, Улсын Их Хурлын гишүүн, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтад нийцэхгүй байна. Хууль тогтоох замаар Улсын Их Хурлын гишүүн нь шүүгчээс шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй, Улсын Их Хурал хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болохгүй гэж үзнэ. 4.Хуулийн хууль буюу хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх харилцаа Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулагддаг. Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгээр хуулийг дагаж мөрдөх журмаар ямар асуудлыг шийдвэрлэхийг заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хууль дагаж мөрдөх журмын тухай хууль гэдэг нь эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, хамгаалсан, сөрөг үр дагаврыг арилгах зорилгыг өөртөө агуулах бөгөөд шилжилтийн үеийн харилцааг зохицуулдаг ажээ. Энэ нь Үндсэн хуулийн “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилго юм. Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар урьд нэгэнт үүссэн харилцааны эрх зүйн байдлыг дордуулсан, хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийн зарчмыг хэрэглэхгүй байхаар тогтоосон байна. 5.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг илрэл нь хүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх эрх зүйн хэм хэмжээ юм. Гэвч гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааны талаарх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5