150 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн шилжилт хөдөлгөөн хийх зохицуулалттай зөрчилдсөн байна. Төр нь хүний эрхийг хамгаалах үндсэн механизм болохын хувьд Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэх ёстой атал сонгогдох эрхийг хангахуйц хууль зүйн баталгаа бүрдүүлж чадсангүй. Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн агуулгатай мэдээллийг ирүүлжээ. Хоёр. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Мөнхбат, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Цэцэнбилэг нар Үндсэн хуулийн цэцэд хандан: “Монгол Улсын иргэн хуульд заасан нөхцөл, журмын дагуу сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд тусгайлсан хуулиар зохицуулах бөгөөд ийнхүү зохицуулахдаа энэхүү эрхийг зөрчих хуулийн зохицуулалтыг оруулахгүй байх шаардлагатай билээ. Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл байнга оршин суух хаягаа солих хүсэлтэй иргэдийн шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй болсон. Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан. Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоосон. Дээрх хуулийн заалтын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 180 хоногийг ухраан тооцож үзвэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5