Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

138 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар заасан. Энэ нь тендерийн маргаантай холбоотой асуудлаа төрийн байгууллагаар хянуулах эрхийг нь хязгаарласан. Тендерт оролцогч нь энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт; захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана. Гомдол хүлээн авч буй байгууллага нь тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой гомдол, өргөдлийг үнэн, зөв, хуульд заасны дагуу шударгаар шийдвэрлэх үүрэгтэй. Харин гомдол үндэслэлтэй, эсхүл үндэслэлгүйгээс шалтгаалаад шалгуур тогтоож, үндэслэлгүй тохиолдолд торгууль хэлбэрээр 20 сая төгрөгийг хураан авах нь огт үндэслэлгүй юм. Иргэний өргөдөл, гомдол гаргаж, төрийн байгууллагаар шийдвэрлүүлэх эрх ноцтой зөрчигдөж байна. 4.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн тухайд: Хууль тогтоогчийн хувьд дээрх заалтаар гомдол гаргахад урьдчилсан нөхцөл буюу шалгуурыг зааж өгсөн. Тус шалгуур нь гомдол гаргах хүсэл зоригийг хязгаарласан, гомдол үндэслэлгүй нь тогтоогдсон бол тендерийн баталгаанаас 20 сая төгрөгийг хураалгах үр дагаврыг шууд үүсгэж байна. Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж эцэслэн шийдвэрлэх эрх шүүхэд байгаа. Эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй тендерт оролцогч өөрийн гаргаж буй аливаа гомдлоо үндэслэлтэй гэж үзээд шийдвэрлүүлэхээр дээд шатны байгууллага болон шүүхэд ханддаг. Гэтэл ийнхүү шударга шүүхээр шүүлгэх гэтэл “гомдол үндэслэлгүй бол тендерийн баталгаа мөнгөө алдана, шүүхээр хангагдах л гомдол гаргах ёстой” гэсэн ойлголт, хязгаарлалтыг тавьж байгаагаараа иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, халдсан зүйл болжээ. Үүний үр дагавар нь гомдол гаргах шалгуур үзүүлэлтийг үндсэн эрхийг зөрчин тогтоосноор хуулийн этгээд болон иргэд гомдол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5