Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

20 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Ж.Эрхэмбаатар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд: “Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсан үндэслэлээр зөрчсөн байна. 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд “дээд” хяналт тавих эрх бүхий байгууллага. Үндсэн хуулийн биелэлтэд тавих хяналт нь хууль тогтоох дээд байгууллага болон бусад байгууллагаас гаргасан хууль, эрх зүйн актын хүрээнд хэрэгжих төрийн дээд хяналт юм. Гэвч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Цэц “дээд” хяналтаа хэрэгжүүлэх, маргааныг магадлан шийдвэрлэх эрхийг хязгаарласан буюу зөрчжээ. Учир нь Үндсэн хууль нь төрийн дээд хүчин чадал бүхий эрх зүйн акт бөгөөд бусад хууль тогтоомж түүнд нийцэж тохирсон байх ёстой. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэж баталгаажуулсан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн өдрөөс хойш гарсан маргааныг хянан шийдвэрлэхээр хуульчилжээ. Энэ нь Цэц 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гарсан боловч Монгол Улсад үйлчилж, эрх бүхий албан тушаалтнаас хэрэглэж байгаа хууль, бусад шийдвэрийг хянахгүй үр дагаварт хүргэж байна. 2. Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн өдрөөс хойш гарсан маргааныг хянан шийдвэрлэхээр хуульчилсан тус заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ...

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5