Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

96 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан бөгөөд үүний хүрээнд холбогдох хууль тогтоомжоор иргэний эрх, эрх чөлөөг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт таслан сэргийлэх арга хэмжээний талаарх зохицуулалтыг тусгасан. Мөрдөгч хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэрэг гарсан, уг гэмт хэргийг аливаа этгээд үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд тухайн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлд туссан “дахин гэмт хэрэг үйлдэх” гэсэн ойлголт нь яллагдагч, шүүгдэгчийн өмнө үйлдсэн буюу шалгагдаж байгаа гэмт хэрэгтэй нь огт хамааралгүй бөгөөд гагцхүү эрүүгийн хууль тогтоомжийн урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэрэгслийн хэмжээнд буюу яллагдагч, шүүгдэгчийг нэмж өөр төрлийн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нөгөө талаас хохирогчийг хамгаалах, цаашлаад өөр этгээдийг гэмт хэргийн золиос, хохирогч болохоос сэргийлэх, хамгаалах агуулга, зорилго бүхий зохицуулалт юм. ...” гэсэн байна. Гурав. Дээрх маргаанд холбогдуулан Монгол Улсын дээд шүүхээс дараах тайлбарыг ирүүлсэн байна. Үүнд: “... Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангах үүднээс үндэсний хэмжээний эрүүгийн эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, түүний эрх зүйн үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэн ажилладаг.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5