79 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийтлэг хэрэглэгдэж байна. Дээр дурдсан тайланд нийтийн ашиг сонирхлын эсрэг, эсхүл ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнээр улс төрийн (тухайн улсын нийт иргэн, улсын ашиг сонирхлын хүрээнд) шийдвэр гаргуулахгүй байх нь олон нийтийн ашиг сонирхолд нийцэх бөгөөд энэ нь иргэдийн хууль ёсны итгэлийг хамгаалах нийтийн эрх зүйн зарчимд үндэслэгдэнэ гэжээ. 4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21, 29 дүгээр зүйл болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 25 дугаар зүйлийн зохицуулалтаас үзэхэд сонгууль явуулах суурь зарчмуудыг тодорхойлон баталгаажуулсан байна. Харин уг зохицуулалтуудын талаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүтцийн байгууллага болон хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагаас гаргасан ерөнхий тодотгол, тайлбар зэрэгт сонгуулийн зарчмын ойлголт, агуулгыг нийтлэг байдлаар тунхагласан бөгөөд тэдгээрийн агуулгыг нээн дэлгэрүүлэх, баяжуулах боломжийг улс орон бүрийн бүрэн эрхэд үлдээсэн байдаг. 5. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хурлаас 2005 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлээд 06 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн “Үндэслэл” хэсэгт “1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд буй “Ялгүй байх” гэсэн ойлголт нь ... өмнө нь огт ял шийтгүүлж байгаагүй гэсэн агуулгыг илэрхийлж байна. 2. Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна.” гэжээ. Тодруулбал, дээрх хуулийн заалтаар нэр дэвшигчид огт ял шийтгүүлж байгаагүй гэх шалгуур тавьж, аливаа гэмт хэргийг буюу санаатай, эсхүл болгоомжгүй, түүнчлэн санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн гэм буруугүйн холимог хэлбэрийг өргөн хүрээнд хамааруулж тус ойлголтыг хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн дүгнэлт гаргах үндэслэл болсон гэж үзэхээр байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5