Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

143 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эдийн засаг, эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүргээ өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн болно. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчөөгүй талаар: Худалдан авах ажиллагаанд оролцогч этгээд эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54, 55, 56 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 9 дүгээр бүлэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу захиргааны болон шүүхийн журмаар гомдлоо гаргах эрхтэй. Захиргааны шийдвэрийг давж заалдах, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулах, эд хөрөнгийн хохирлоо шүүхэд нэхэмжлэн гаргуулах хууль зүйн бүх боломж гомдол гаргагч иргэн, хуулийн этгээдэд нээлттэй байгаа бөгөөд түүнд ямар нэгэн хуулийн хязгаарлалтыг дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтоогоогүй болно. 4.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй талаар: Тендерийн баталгаа нь хариуцлагын мөнгөн төлбөр, үнэ цэнийг илэрхийлнэ. Мөнгөн төлбөрийг тогтоосон хууль тогтоогчийн хүсэл зориг нь гомдол гаргасан иргэнээс төлбөр гаргуулахыг зорилгоо болгоогүй бөгөөд худалдан авах ажиллагаанд гомдол гаргахад хариуцлагатай байхыг тендерийн баталгаагаар дамжуулан бий болгоход чиглэсэн тул түүнийг төр үйлчилгээ үзүүлснийхээ төлөө шууд авдаг улсын тэмдэгтийн хураамжтай адилтгаж, зохицуулалт хийх боломжгүй юм. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу тэмдэгтийн хураамжийг үйлчилгээ үзүүлэхээс өмнө улсын болон орон нутгийн төсвийн дансанд урьдчилан тушаадаг ба энэ нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хэсэгт хамаардаг. Харин тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтын оролцогчийн ирүүлсэн тендерийн баталгаа нь зөвхөн тендерийн баталгаа гэх хууль зүйн баримт бичиг бөгөөд тендерт оролцогч нь тухайн баталгааг банк болон үнэт цаасны үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр гаргуулдаг. Иргэний мэдээлэлд дурдсанаар шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлдөгтэй адилтган захиргааны байгууллагад гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр журамлах нь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5