Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

149 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь сонгууль болохоос хамгийн багадаа 180 хоногийн өмнө багтаж шилжилт хөдөлгөөн хийх ёстой атал ийм боломжгүй байна. Учир нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заасан нь орон нутгийн сонгуульд Үндсэн хуулиар баталгаажсан сонгогдох эрхээ эдлэх иргэний субьектив эрхийг зөрчжээ. 2.Орон нутгийн сонгуульд нэр дэвшин оролцох иргэд хуулийн дагуу шилжилт хөдөлгөөн хийлгэх эрхгүй болсноор Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэгш байдал, шударга ёсны зарчим алдагдаж байна. Өөрөөр хэлбэл, өмнө батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг Улсын Их Хурлын сонгууль дуустал зогсоосон байтал хууль тогтоогчийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг батлахдаа хүний эрхийг зөрчсөн, шударга ёс, тэгш байдлыг алдагдуулсан заалтыг оруулснаараа төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан байна. 3.Орон нутгийн сонгуульд нэр дэвшин оролцох иргэд нь 180 хоногоос өмнө нэр дэвших шийдвэрээ гарган шилжилт хөдөлгөөн хийлгэхээр болоход хууль зүйн хувьд боломжгүй болж байгаа нь өмнө тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгүүлчихсэн байсан иргэдэд л зөвхөн сонгуульд нэр дэвших бололцоог олгосон байна. Энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хүн бүр хуулийн өмнө тэгш байх зарчмыг алдагдуулсан байна. 4.2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж, 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн иргэний шилжилт хөдөлгөөнийг зохицуулсан зохицуулалт нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдаж, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Аймаг,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5