Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

97 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хууль тогтоох бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан бөгөөд ингэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зорилтыг хангах, тухайн ажиллагаанд оролцогч нэг бүрийн хууль ёсны эрх ашгийг хангах, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зорилтыг хангах, тухайн ажиллагаанд оролцогч нэг бүрийн хууль ёсны эрх ашгийг хангах, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг нэг мөр хэрэгжүүлэх, эдгээртэй холбоотой эрх зүйн харилцааг үр дүнтэй зохицуулах арга хэрэгслийн нэг болох таслан сэргийлэх арга хэмжээний зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт тодорхойлж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь таслан сэргийлэх арга хэмжээний зорилго, түүний зориулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн, шуурхай явагдахад бодитойгоор саад учруулж буй, эсхүл саад учруулж болзошгүй яллагдагч, шүүгдэгчийн үйлдлийг гаргуулахгүй байх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн хуулийг үндэслэлтэй, шударгаар хэрэгжүүлэх явдлыг хангахад чиглэгддэг. Шүүгч, прокурор, мөрдөгч нар тодорхой төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг сонгон хэрэглэхдээ хуульд заасан үндэслэл, журмыг чанд биелүүлж, ажиллах ёстой бөгөөд яллагдагч болон шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлах, гэмт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болзошгүй байгаа, мөн гэрч, хохирогч болон бусад оролцогч нарыг дарамталж сүрдүүлсэн, гэмт хэргийн ул мөр, бусад нотлох баримтыг устгаж болзошгүй, түүнчлэн өөр бусад байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа зэрэг нь таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэлд хамаардаг. Дээр дурдсаны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх гол зорилгын нэг бол яллагдагч, шүүгдэгчийг гэмт үйлдлээ үргэлжлүүлэх, эсхүл шинээр, өөр гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх агуулгыг илэрхийлж байдаг бөгөөд энэхүү үндэслэл нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн улс орнуудын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд өргөнөөр хэрэглэгддэг эрх зүйн нийтлэг хэм хэмжээ байдаг.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5