Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

56 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эвслийг бүртгэнэ:” гээд 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж өөр хоорондоо зөрчилдсөн хэм хэмжээ бүхий хугацааг тогтоосон байна. 3.Нам, эвслийн сонгуульд оролцох хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн аваад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн нам, эвслийг бүртгэхээс татгалзахаар хуульчилсан байна. Гэтэл уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт зааснаар сонгууль товлон зарласан өдрөөс хойш буюу сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намыг сонгуульд оролцож, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхгүй байх үр дагаврыг үүсгэхээр байна. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 1/45 дугаар албан бичиг болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 2788 дугаар албан бичгээр ирүүлсэн болон Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр гаргасан тайлбарын агуулгаар нотлогдож байна. 4.Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад зааснаас өөр хугацаа тогтоосон нь эдгээр зохицуулалтын хэрэгжилтэд тодорхой бус, маргаантай нөхцөл байдлыг үүсгэхээр байна. Энэ нь намаас нэр дэвших иргэний сонгогдох хууль зүйн боломжийг хугацаагаар хязгаарласан байна. Хууль тогтоогчийн зүгээс энэхүү зөрчилтэй байдлыг залруулах боломж нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн заалтаар хязгаарлагдсан байх ба Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын хүрээнд тайлбар хийх замаар шийдвэрлэх боломжгүй байна. Дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг болон мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтаар Улсын Их Хурлын сонгуульд оролцох намд өөр өөр шаардлага, шалгуур тогтоосон нь төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5