Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

51 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасан нь тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгээс өөрөөр сонгуульд оролцох эрхийг тодорхойлсон байна. Ийм байтал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгээр Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтаар олгогдсон “сонгогдох” эрхээ мөн зүйлийн 10 дахь заалтаар олгогдсон эрхээрээ баталгаажуулан, улс төрийн нам байгуулах эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын гишүүдийг сонгох сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхээ хязгаарлуулж байгаа нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчин, Улсын Их Хурлын сонгуульд оролцох эрхийг хязгаарлах замаар иргэдийн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан “сонгогдох” эрхийг зөрчиж байна. Мөн дам утгаараа нэр дэвших үйл ажиллагаанд намын гишүүнийх нь хувьд ялгаварлан гадуурхсан нөхцөлийг бүрдүүлж, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад заасан иргэд “... сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ... -ийг хориглоно. ...” гэсэн эрхийг давхар зөрчиж байна. Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчихдөө Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 19ний 03 дугаар тогтоолоор улс төрийн нам хэзээ байгуулагдсанаас үл хамааран сонгуульд оролцох эрхтэй гэж шийдвэрлэснийг харгалзаж үзээгүй байна. ... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгүүд нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг … тус тус зөрчжээ гэж бид үзэж байна. ...” гэжээ. Хоёр. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангаас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн хариу тайлбар: “1. ... Европын зөвлөлийн Венецийн комиссын 2010 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Улс төрийн намын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтад удирдлага болгох зарчмууд”-ыг хэлэлцэн баталсан бөгөөд үүнд улс төрийн намыг бүртгүүлэхэд зарим нэг шаардлага тавих нь эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөнд тооцогдохгүй гэж Европын хүний эрхийн шүүхийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5