Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

190 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Зургаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа Үндсэн хуулийн цэцэд хандан: “Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед хуульд заасан үндэслэлээр мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн тухайд хожим Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг буцаан хэрэглэх замаар эрүүгийн хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх байдлаар гэмт хэрэгт ял шийтгэдэг жишиг тогтоох нөхцөл бүрдсэн байна. Аливаа хууль тогтоомжийг буцаан хэрэглэхдээ тухайн хуулийн үйлчлэлд өртөж буй этгээдийн эрх зүйн байдлыг дордуулбал буцаан хэрэглэхгүй, харин эсрэгээр дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зөвхөн эрүүгийн эрх зүйн төдийгүй иргэн, захиргаа бусад төрлийн маргаанд ч нийтлэг үйлчилдэг эрх зүйн суурь зарчим юм. Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2, 3 дугаар зүйлд нэгэнт шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон эрүүгийн хэргийг дахин сэргээн шалгах, мөн дуусаагүй эрүүгийн хэргийн тухайд өмнөх хуулийн үйлчлэлээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй буюу Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх журам үйлчлэхгүй гэсэн байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар “... хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгана.” гэснээр амьд явах эрхийн эсрэг, эрүүл мэндийн эсрэг, халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг зэрэг бусад гэмт хэргүүдээс илэрхий ялгаварлаж, албан тушаал хашиж байсны хувиар алагчилж тэгш байдлын зарчмыг алдагдуулсан байна. Мөн шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах тухай Үндсэн хуулийн зохицуулалтын дагуу нэгэнт тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн хүрээнд шийдвэрлэгдсэн хэрэг маргааныг Улсын Их Хурал дахин хууль баталж, шинээр батлагдсан хуулиа эрүүгийн хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулах замаар хэрэгжүүлэхийг шүүх эрх мэдлийн байгууллагад тулгаж байгаа нь Үндсэн хуулийн шууд зөрчил юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5