129 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Эрүүгийн хэргийн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эрүүгийн процесст оролцогч талууд давж заалдах эрхтэй гэдгийг гадаадын ихэнх орны Үндсэн хуулиар бататган тогтоосон боловч, тэдгээрийн тайлбар болон шүүхийн практикт “хуульд үндэслэгдэх, хууль ёсны байх, тухайн шүүхийн шийдвэр хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэргийн нөхцөл байдлыг буруу үнэлсэн байх гэсэн нотолгооны бодит үндэслэл бий болсон үед хэрэглэх тухай дурдсан нь олонтой. Өөрөөр хэлбэл, давж заалдах эрх нь “абсолют субьектив эрх” биш бөгөөд хуулиар тусгайлан өгөгдсөн хязгаарлагдмал эрх гэдгийг тэмдэглэсэн нь цөөнгүй. Шударга шүүхээр шүүлгэх эрх гэдэг нь эрх зүйн ерөнхий утгаараа тухайн процессын оролцогч, тэр тусмаа сэжигтэн, яллагдагч, хохирогч нь шударга гэж үзсэн шүүх, шүүгчийг сонгох, шударга бус гэж үзсэн шүүх, шүүгчээс татгалзах, түүнчлэн харьяаллын дагуу шүүхэд гомдол гаргахдаа шударгаар шүүн хэлэлцэх, шударга шийдвэр гаргахыг шаардах зэрэг агуулгыг илэрхийлнэ. Шударга байх гэдгийн эрх зүйн мөн чанар нь хуульд нийцэхүйц бодитой, зохистой байх, хэт нэг талыг барихгүй, эрх тэгш, тэнцвэртэй байх шаардлагатай холбогдож ойлгогдоно. Хяналтын журмаар гомдол эсэргүүцлийг хүлээн авах тухай хуульчилсан зохицуулалт нь дээрх хуулийн 40.11, 40.12 зэрэг зүйлийн заалтаас өөр нөхцлөөр авч үзсэн тусдаа журам бөгөөд дээр дурдсанчлан завсрын шинжтэй процессын шийдвэр юм. Ийм шийдвэр бол хэргийг хэлэлцэж шийдсэн шийдвэр биш, зөвхөн тухайн гомдол, эсэргүүцлийг гаргах харьяалал, үндэслэл нь хуульд “хатуу” заасан шаардлагыг хангаж буй эсэхийг л заавал хянаж үздэг жишгийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн шинжтэй процесс юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрийг гомдол эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн нь чухамдаа завсрын шийдвэр бөгөөд энэ нь эцсийн байх жишгийн агуулга, зарчимд нийцэж байна. Үүний хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан ...” гэсэн хэсэг, мөн хуулийн 40.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэргийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5