Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

26 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл орсон Олон улсын гэрээнүүдийн хувьд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд Үндсэн хуулийн цэц хяналт хийх боломжийг хууль тогтоогч батлагдсан цаг хугацааны хориглолт хийснээрээ хязгаарласан байна. Мөн Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.”, мөн 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно.” гэж зааснаас үзвэл хууль тогтоогч ердийн хууль соёрхон баталсан буюу нэгдэн орсон Олон улсын гэрээг Үндсэн хуульд нийцүүлэх үүрэгтэй бөгөөд Үндсэн хуульд нийцсэн эсэхэд Үндсэн хуулийн цэц хяналт хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэгтэй байхаар байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж тунхаглан заасан байдаг ба энэхүү зарчим шаардлага нь хууль тогтоох эрх мэдэл бүхий байгууллагын ажиллах үеийн нөхцөл байдал, нийгмийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлоос шалтгаалан түүний баталсан ердийн хуулийн хооронд зөрчил хийдлийг үүсгэсээр ирсэн нь Үндсэн хуулийн хяналтын байгууллага зайлшгүй орших шалтгаан нөхцөлийг бүрэлдүүлсэн байдаг. Энэхүү зөрчил хийдлийг хууль дээдлэх зарчим, шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцүүлэн өнөөгийн эрх зүйн системд олсон ололтоос ухраахгүй суурь зарчимдаа нийцүүлэн шийдвэрлэх нь Үндсэн хуулийн хяналтын байгууллага буюу Үндсэн хуулийн цэцийн үндсэн зорилго болно. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн агуулгаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, соёрхон баталсан буюу нэгдэн орсон Олон улсын гэрээ нь Үндсэн хуульд бүрнээ нийцэх ёстой юм бол түүнийг нийцсэн эсэхийг хянах эрх Үндсэн хуулийн цэцэд олгогдсон байх нь зүй ёсны асуудал болно. Өөрөөр хэлбэл, Хууль тогтоогч засаглалын салаа мөчрийн эрх, үүрэг, хариуцлагыг тогтоох, нийгмийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг хуулиар тодорхойлохдоо Үндсэн хуулийн агуулга зарчимд нийцүүлэхээс гадна Үндсэн хуульд хэрхэн нийцсэнийг хараат бус мэргэжлийн, дээд хяналт болох Үндсэн хуулийн цэц хяналт хийх боломж нөхцөлийг бүрдүүлсэн байх нь нэг талаар хууль тогтоогчид

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5