186 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэж тус тус заасныг зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэж, хянан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээллийг гаргажээ. Гурав. Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч, иргэн Х.Сэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд хандан: “1.Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны үүднээс: Эрүүгийн эрх зүйн хөгжлийн түүхэнд Эрүүгийн хуульд тусгагдсан хөөн хэлэлцэх хугацааны дагуу хэрэгсэхгүй болгосон ямар ч хэргийг сэргээн шалгаж шийдвэрлэсэн туршлага, онол, практик байхгүй байна. Мөн эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг хориглодог онол, практик түүхэндээ байхгүй юм. Энэ үндсэнд аливаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуульд заагдсан тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээнээс хамаарч тогтоогддог нийтлэг шинж байна. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай заалт нь эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчмын үүднээс гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, мөн ялыг хүндрүүлэхгүй байх тухай ойлголт бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэгдсэн эрүүгийн эрх зүйн суурь зарчим юм. Иймд Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны болон хууль буцаан хэрэглэхтэй холбоотой заалтыг процессын эрх зүйн үүднээс зохицуулах хууль тогтоох нь хууль тогтоох үйл ажиллагааны гажуудлыг илэрхийлж байна. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх эрх зүйн хүрээнд парламентаас баталсан хүчин төгөлдөр хуулийн зүйл заалтыг үндэслэл болгож, шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх аль ч улс орны хууль тогтоох байгууллагад байхгүй юм. 2.Харьцуулсан эрх зүй судлалын үүднээс: Эрүүгийн эрх зүйн түүхэн хөгжил болон улс орнуудын Эрүүгийн хууль, эрүүгийн процессын хуулийг судалж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргийг буцаан сэргээх, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг хориглосон заалт нэг ч байхгүй байна. Улс орнууд Эрүүгийн хуульдаа хөөн хэлэлцэх хугацаа хэзээ эхэлж, хэзээ зогсох болон түдгэлзэх, хэзээ дуусах, ямар гэмт хэрэгт хэрэглэхгүй байхыг нарийвчлан зохицуулж байна. Холбооны Бүгд Найрамдах Герман
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5