Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

55 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, ...-ыг хориглоно. ...”, мөн зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” хэмээн зааж, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмнээс эхтэй болохыг тодорхойлон, Монгол Улсын иргэн улс төрийн намд эвлэлдэн нэгдэж, төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хуралд сонгогдох, мөн намаас нэр дэвшүүлсэн иргэнийг сонгох, эсхүл бие даан нэрээ дэвшүүлэх, ийнхүү дэвшсэн иргэнийг сонгох замаар дээрх эрхээ хэрэгжүүлэх Үндсэн хуулийн боломжийг баталгаажуулан тогтоожээ. Аливаа улс төрийн нам, эвсэл төрийн эрх барих байгууллагын сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх асуудал нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэн хүний улс төрийн эрх болон ардчилсан ёс, засгийн бүх эрх ард түмнээс эхтэй байх үзэл санаатай нягт уялдаатай болохыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтэд тодорхой тэмдэглэсэн байна. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. ...” гэж заасны хүрээнд Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталжээ. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.”, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.” гэж тус тус хуульчилжээ. Гэтэл тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нам, эвсэл ... сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Дараах шаардлагыг хангасан нам,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5