Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

148 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 18 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Түмэнбаяр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч, иргэн Г.Алтаншагай нар Үндсэн хуулийн цэцэд хандан: “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн, “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн хэсгүүдийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тухайн орон нутагт санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд байнга оршин сууж, түүнийгээ албан ёсоор хаягийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэн сонгогдох эрхтэй байхаар хуульчилжээ. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.’’ гэж зааснаас үзэхэд нэр дэвшигч нь ойролцоогоор тухайн сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс оройтохгүйгээр тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгүүлсэн байхаар байна. Гэвч Аймаг,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5