Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

29 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гол үүргээс хэтэрсэн гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл Цэцийн гол үүрэг бол 1992 оны Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах маргааныг магадлан шийдвэрлэх чиг үүрэгтэй буюу Үндсэн хуулийн суурь зарчмыг л хамгаалах үүрэг хүлээнэ. Ердийн хуулиуд бол хууль дээдлэх зарчмын дагуу Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцэн гарах ёстой ба Үндсэн хуулийг дэлгэрүүлж буй хэрэг гэж үздэг тул түүнээс өмнөх Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцсэн, дэлгэрүүлж буй хуулиудыг Цэц шууд өнөөгийн Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй юм. Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээ, харьяалан шийдвэрлэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлээр тус тус зохицуулсан байна. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд дээд хяналт тавих субьект болохын хувьд түүний хяналтын цар хүрээг Үндсэн хуулиар тогтоодог учир тус маргааныг хянан шийдвэрлэх нь цэцийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” хэмээн хуульчилж Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг тодорхойлсон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтцэд нийцүүлэн Үндсэн хуульт ёсыг хамгаалж, Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “... Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5