91 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2020.05.14 Дугаар 54 Төрийн ордон, Улаанбаатар хот Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.» гэж заасныг зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5