Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

127 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шүүгчийн шийдвэрийг гомдол, эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ...” иргэний суурь эрхэд нийцсэн гэж үзнэ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шүүгчийн шийдвэрийг /захирамж/ эс зөвшөөрч гаргасан гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэхээр заасан нь шүүх хамтын зарчмаар гомдлыг хэлэлцэж, шүүхийн шийдвэр /шүүхийн тогтоол/ гаргах ажиллагаанд бусад оролцогчдыг эрх тэгш оролцуулж, хуульд заасан эрхийг нь бүрэн эдлүүлэх замаар тухайн шүүгчийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн эсэх, оролцогчдын гаргасан гомдол нь хяналтын шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарах эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нөхцөлийг хангасан тул өмнөх 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас дэвшилттэй болсныг тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж, мөн зүйлийн 342.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 342.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг шүүгч харьяаллын дагуу шилжүүлнэ.” хэмээн заасны дагуу шүүгч тухайн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй буюу хяналтын журмаар гаргасан гомдол нь хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзвэл хэргийг харьяалах шүүхэд нь буцаан хүргүүлэх ба тухайн шийдвэрт гомдол гаргах журам хуульчлагдаагүй байсан. Шинэчлэн найруулсан 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан шийдвэр эцсийн байна гэдэг нь эрүүгийн хэргийг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцүүлэхгүй

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5