Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

64 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг; мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Давааням, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Уламбаяр нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг зөрчжээ. Энд сонгогчдын сонгох эрхийг, иргэний сонгогдох эрхийг давхар зөрчив. Сонгогчдын сонгохыг хүссэн хүнийг энэ хуулиар нэр дэвшүүлэхгүй байх магадлал өндөр болжээ. Ял эдэлж байгаагаас бусад сонгуулийн насны Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхтэй байтал “авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байсан бол” хэмээн онцгойлон зааж иргэний “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг зөрчиж, ялгаварлан гадуурхаж, хүний сонгогдох эрхийг дордуулсан байна. Энэ заалт Үндсэн хуулийн “Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн Үндсэн хуулийн эрхэм зорилгыг зөрчиж, хэлмэгдэл дүүрэн заалт болжээ. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө ... хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ...” гэсэн заалтыг зөрчив. ... Энэхүү заалтаас харахад хүн амины хэрэг, хүчингийн хэрэг, мөнгө угаасан хэрэг, ЖДҮ-дсэн улс төрчид, эх орноосоо урвасан хэрэгт шүүхээр ял эдэлсэн хүмүүс Улсын Их Хуралд нэр дэвших эрхтэй харагдаж байна. Харин авлига, албан тушаалын хэрэгт ял эдэлсэн бол ялгаварлан гадуурхагдаж байна. ... 3. Хууль санаачлагчид Төрийн албаны хуульд авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял эдэлсэн хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэсэн заалт орсон гэж тайлбарлаж байгаад Монгол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5