136 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Иргэн О.Мөнхболд, М.Мөнхжаргал, А.Түвшинтөгс нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараахь агуулга бүхий мэдээлэл, гомдол ирүүлжээ. Үүнд: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалтад “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.”, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна. 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн тухайд: Дээрх зохицуулалт нь нэгдүгээрт, хэрвээ тендерт оролцогч байгууллага, хувь хүн гомдол гаргах тохиолдолд заавал 20 сая төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний баталгаа хөрөнгийг өөрийн нэр дээр байршуулах; хоёрдугаарт, гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгохгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэдэг нь хэн бүхэн хууль, шүүхийн өмнө адил боломжоор хангагдаж, үүрэг, хариуцлага хүлээх тухай юм. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг үндэс угсаа хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлаж, аль нэг хэсэгт нь давуу буюу дутуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх буюу үүргээс чөлөөлөх хууль гаргаж болохгүй гэсэн үг юм. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд оруулсан нэмэлт заалтууд нь бусдын гомдол гаргаж эрхээ хамгаалах боломжийг мөнгөн хэлбэрээр хязгаарлаж, тэгш боломжийг хааж, хөрөнгө чинээгээр ялган заагласан байна. Өөрөөр хэлбэл, тендерт оролцогч иргэн, байгууллага тендерийн процедур хууль бусаар явагдсан гэж үзсэн тохиолдолд гомдол гаргах эрх нээлттэй байх ёстой. Тендерт оролцогч бүхий л талуудыг гомдол гаргах эрх, боломжоор эрх тэгш хангах байдлаар хуульд зохицуулах шаардлагатай. Учир нь хууль хэн нэгнийг ялгаварласан, тэгш
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5