164 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа л худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хариуцлагын зохицуулалт ажиллахаар буюу Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд “Худал мэдүүлэх” гэмт хэргийг хуульчилснаар баталгаажиж байгааг дурдъя. Хуулиар гэрчид олгосон мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг нэг мөр хангах үүднээс гэрчид хариуцлага тооцох үндэслэл болох 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгээс “мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн” гэснийг хасаж, “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж өөрчлөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Эцэст нь, мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн бус харин Үндсэн хуулиар олгосон эрхийг баталгаажуулахаас гадна хууль сахиулагчид хуулийг нэг мөр ойлгохгүй, хэрэгжүүлэхгүй алдаа, завхрал гаргаж байсныг шийдвэрлэсэн дэвшилттэй зохицуулалт болсон гэж үзэж байна. Иймд дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр хүргүүлж байна.” гэжээ. Гурав. Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт: “… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж зааснаас үзэхэд гэрч нь заавал тухайн хэрэгт биечлэн шууд болон шууд бусаар оролцоогүй хүн байх шаардлагагүй байна. Түүнчлэн тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйд ямар нэгэн байдлаар оролцсон хүн гэрчээр мэдүүлэг өгөх тохиолдолд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мөн өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5