Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

130 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүгчдийн нэгдсэн хуралдаан ...” 6 дахь хэсэгт заасан “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн оролцсон Эрүүгийн хэргийн нэгдсэн хуралдааны шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэсэн заалт нь өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр хэм хэмжээ нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх тухай заалттай нийцэж уялдсан шууд хамаарал бүхий зохицуулалт гэж үзэж болно. Угтаа бол дээрх зохицуулалт нь эрүүгийн хэргийн хувь заяаг эцэслэн тодорхойлж буй сүүлчийн шийдвэр юм. Эрүүгийн процессын болон процессын эрх зүйн онолын тайлбарт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна гэдэг нь эрүүгийн хэргийн тухайд шууд холбогдол бүхий асуудлыг эцэс болгон маргаангүйгээр шийдсэн Улсын дээд шүүхийн төлөөлөх бүрэн эрх бүхий бүрэлдэхүүний гаргасан сүүлчийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохыг хэлнэ.” гэж дурдсан байдаг. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчдүгээр бүлгийн 40.1- 40.12 дугаа зүйлд заасан журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн 1721781 дүгээр зүйл болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван гуравдугаар бүлгийн 123-130 дугаар зүйлүүдтэй харьцуулан судалж үзэхэд, хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болон тухайн процессын нийтлэг журам, зарчим ойролцоо бөгөөд процессын эрх зүйн үнэт зүйлс, суурь зарчимд харшилсан гэж үзэхээр ноцтой ялгаа байхгүй байна. Харин эрүүгийн процесс нь иргэн, захиргааны процесстой харьцуулахад “хуулиар маш тодорхой заах” гэсэн агуулгыг өөртөө тусгасан байдгаараа онцлогтой тул зарим заалт нь илүү детальчилсан нарийвчлал бүхий оновчтой байх шаардлагатай байдаг. Иймд хяналтын журмаар гаргах гомдол эсэргүүцлийг хүлээн авахдаа түүний үндэслэл, харьяаллын нөхцөлийг нь урьдчилан хянах, тухайн процесст дээд шатны шүүх императив эрх эдлэх, процессын шинжтэй асуудлаар бие даасан шийдвэрийг урьдчилан гаргах зэрэг онцлог зохицуулалттай байдаг нь хөгжингүй орнуудын эрүүгийн процессын тусгай журам болж хэвшиж тогтсон байдаг. Дээрх асуудалтай холбогдуулж эрүүгийн процессын зарим ялгагдах онцлог бүхий журам нь шүүхийн процесс дахь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын тэгш байдлын зарчмыг хөндөхгүй гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5