Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

50 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Гончигдорж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Э.Төмөрбаатар нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд: “1. ... Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.”, мөн зүйлийн 6.3 дахь хэсэгт “Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1д заасан шаардлагыг хангасан байна.” гэж тус тус заажээ. Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт “... улсын бүртгэлд бүртгүүлснээр нам үйл ажиллагаагаа ... явуулах эрхтэй.” гэж зааснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр улс төрийн нам нь үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь сонгуульд оролцох юм. Гэтэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй боловч энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн нам сонгуульд оролцох хүсэлтээ гаргах эрхийг хязгаарласан байна. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам ... байгуулах ... эрхтэй. ...;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ:” гээд 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5