Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

21 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хянан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн. Иргэд Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй. Гэвч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь иргэдийн өргөдөл, мэдээлэл гаргах эрхийг хязгаарлаж байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ... хянан шийдвэрлэнэ”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Оросоо нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд: “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага байхаас гадна Монгол Улсад Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болдог билээ. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих энэхүү Үндсэн хуулийн цэцийн онцгой бүрэн эрх нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж, нийгмийн харилцааг зохицуулж байгаа аливаа хууль тогтоомж Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар гаргасан иргэний мэдээлэл, эрх бүхий этгээдийн хүсэлтээр хянан шийдвэрлэх замаар хэрэгждэг. 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийг баталснаар 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагаас эхэлж БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг Монголын ард түмэн дагаж мөрдөж эхэлсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5