Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

177 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэж заасан. Энэ тохиолдолд Улсын Их Хурлын гишүүн халдашгүй эрх эдэлж байх хуулийн хугацаандаа сонгуульд нэр дэвшин оролцож байгаа болохоор бусад нэр дэвшигчдээс давуу эрхтэйгээр сонгуулийн өрсөлдөөнд оролцож, өрсөлдөөн тэгш бусаар явагдах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалт нь нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүн, гишүүн бус гэж, ялгахгүйгээр ижил нөхцөл бүрдүүлж байгаагаас гадна Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдэл хуваарилалтын зарчимтай зөрчилдөж байгаа бус харин ард түмэн өөрсдийн төлөөллийн байгууллагыг сонгож байгуулах үйл ажиллагаа тэгш, шударга өрсөлдөөнд суурилах нөхцөлийг хуулиар баталгаажуулж байгаа юм.” гэсэн байна. Гурав. Сонгуулийн ерөнхий хорооноос Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн тайлбарт: “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулан иргэний сонгогдох эрхийг хамгаалах, шударга, тэгш өрсөлдөх боломжийг олгох зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудад нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаатай холбоотой зохицуулалтуудыг хуульчилсан. Тухайлбал, 1992 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийг сонгуулийн тойргийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь нэгжлэг хийх, түүнчлэн байгууллагын захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.” гэж анх хуульчилсан бөгөөд 2005 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 2011 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт уг зохицуулалтыг тус тус хуульчилсан байна. 2019 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд ч мөн уг зохицуулалт хуульчлагдсан байна. Нэр дэвшигчээс сонгуулийн сурталчилгаагаа явуулах, мөрийн хөтөлбөрөө сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагаа нь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5